Шинээр 575 халдварын тохиолдол илэрч, ДӨРВӨН хүн НАС БАРЛАА
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 575 иргэнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 12226 боллоо. Мөн 4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Сүүлийн 4 хоногт 8 хүн нас барлаа. Ингэснээр манай улсад коронавирусийн улмаас нас бар хүний тоо 17 болж байна.
Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ.Харин өчигдөр 185 иргэн эдгэж, эмнэлгээс гарлаа” гэлээ.