Говь-Алтай аймагт мазаалайд зориулж, биотехникийн арга хэмжээ авчээ

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Мазаалайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *