15 минутын дотор зарагдаж дууссан наадмын тасалбар 500 мянгад хүрчээ

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын хоёр дахь жилдээ цахимаар худалдаалж буй. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил системийн шинэчлэл хийж гацах, удах асуудал гарахгүй хэмээн мэдэгдэж байсан ч, борлуулалт эхлээд ердөө 15 минутын дотор наадмын тасалбар зарагдаж дууссан. Захиалах товч идэвхигүй байсан, алдаа заасан хэмээх гомдлууд цахим ертөнцөөр нэг түгсэн юм.

Тэгвэл наадмын тасалбарыг шагчид олноор худалдан авч, 500 мянга хүртэл дамлан зарж байгаа юу. Энэ асуудлаар баяр наадмыг зохион байгуулагчдаас сэтгүүлч асуухад: "Жил бүр л наадмын тасалбарыг иргэд хувиараа худалдан борлуулдаг. Үнэхээр үзэхээд аваад амжихгүй иргэд өөр иргэнд зарах нь хууль бус. Үүнийг зохицуулах боломжгүй" гэх хариултыг өгсөн. Гэвч 42-52 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг шагчидаас 500 хүртэлх мянган төгрөгөөр авах боломжтой иргэд цөөн. Уг гомдолтой холбоотойгаар цахим ертөнцөд иргэний оруулсан мэдээллийг хүргэвэл:

“Манай “ШАГЧИД” үндэсний их баяр наадмаа ч алгасахгүй… Хоёр хоногийн өмнө наадмын тасалбар зарагдаж эхэлж л дээ. Үнийн хувьд 42-52 мянган төгрөг. Тэгсэн шагчид маань 15хан минутын дотор өнгөтэй өөдтэй суудлуудын тасалбарыг худалдаж аваад 500 мянга хүртэл нь нэмж зарж байгаа гэнэ дээ. Хүн мөнгө олж болно оо, зарж болно оо. Гэхдээ ядаж улсынхаа наадмын тасалбарыг тайван үлдээчхэж болдоггүй хорвоо юу? Ядаж байхад нөгөө талд нь энэ асуудлыг хянаж, шалгах газар ч байхгүй. Яана вэ” хэмээсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *