АН-ын дарга O. Цогтгэрэл: С. Зориг агсанд Монгол Улсын Баатар цолыг нөхөн олгуулна
Ардчилсан Намын 30 жилийн ойн баяр болж байгаа бөгөөд үүнийг тохиолдуулан Санжаасүрэнгийн Зориг агсанд Монгол Улсын Баатар цолыг нөхөн олгох хүсэлтийг Ардчилсан Намын зүгээс өргөн барьж байгаа ба намын гишүүд, ардчилалын ачаар эрх чөлөөтэй амьдарч буй хэн бүхэн уг хүсэлтэд гарын үсгээ зуран хүч нэмээчээ хэмээн хүслээ.
Тэрээр “Залуус Зориг агсныг нэгэн залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад, зүгээр л нэг нас барчихсан гэж боддог болоод байна. Ардчилал, хүний эрхийг Монгол улсад анх нэвтрүүлэн, тунхагласан анхны залуусын нэг, түүнийхээ төлөө бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан түүнд уг цолыг нөхөн олгох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ.
Уг хүсэлтэд ард иргэд, намын гишүүд гарын үсгээ зуран дэмжиж мөн цахимаар санал өгөх боломжтой ба саналыг 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу Зориг агсны төрсөн өдрөөр засгийн газар хүргүүлэх аж.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?