|

“Тамгагүй төр” жүжиг бүтсэн талаар баримтат кино бүтээж байна

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжиг бүтсэн талаарх баримтат киног бүтээж буй уран бүтээлчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Монгол Хаан” нэртэйгээр  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын “West End” театрт ирэх өвөл толилуулна. Энэхүү тоглолтын бэлтгэл ажил болоод “Тамгагүй төр” жүжиг хэрхэн бүтсэн талаарх баримтат киног бүтээхээр Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа ко-продюсерээр ажиллахаар болсон. Уг баримтат киног Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “BAFTA” кино наадамд оролцон шилдэг уран бүтээлчээр шалгарсан кино баг ажиллаж байгаа бөгөөд Монгол уран бүтээлчид хамтран баримтат киног бүтээж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *