Санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн сургалт боллоо

Монголбанкнаас Төрийн банктай хамтран иргэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Төрийн банк нь Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар, төвүүдтэй бөгөөд олон мянган харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгт анхаарал тавьж, ажилтнуудаа санхүүгийн мэдлэг олгох сургагч багшаар чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс санхүүгийн суурь мэдлэг олгох үндсэн сэдвүүдээс гадна хичээлийн агуулга, заах арга зүй, сургалт зохион байгуулах ур чадваруудыг дээшлүүлэх хөтөлбөрөөр сургалт зохион байгуулав.

Мөн сургалтад Өвөрхангай аймгийн төрийн сангийн ажилчид хамрагдсан ба Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл мэдээлэл өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *