Үерийн далангаас цогцос олжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн хаягийн тэмдгийн дэргэд үерийн далан дотор цогцос байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 07:58 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж үерийн далан дотор иргэн Э /57 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар