Өндөр хүчдэлийн улмаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д гал гарчээ

Өнөөдөр /2021.04.07/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал гарчээ.

Тодруулбал, 11 цагийн орчимд хэт өндөр хүчдэлээс үүдэн үсэрсэн оч нь хуурайшилт ихтэй хаврын улиралд гал авалцах шалтгаан болж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон хойд хэсгүүдэд гал гарсан байна.

Харин Онцгой байдлын албаныхан болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч, их хэмжээний гарз хохирол амсахаас урьтаж галыг унтраалаа. Мөн иргэний ухамсарт үүргээ биелүүлж ирж тусалсан Мандала хотхоны барилга дээр ажиллаж байсан “Moncon construction”-ы залуус болон иргэн Ө.Хишигбуян зэрэг сайхан сэтгэлт хүмүүст талархал илэрхийлье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *