Зам хааснаас нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орлоо

Зарим газар зам хаасан тул нийтийн тээврийн Ч:61,Ч:56,Ч:71,Ч:32Б,Ч:42,Ч:10 чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулжээ. Үүнд:

Ч:61 чиглэл офицеруудын ордон-МБИС-120 мянгат-Алтай хотхон- ТЭЦ-3

Ч:42 чиглэл Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан

Ч32б чиглэл Офицеруудын ордон-ТЭЦ-3

Ч:71 чиглэл Дүнжингарав-Баянмонгол-Хүннү2222-120 мянгат-Төв цэнгэлдэх хүрээлэн

Ч:56 чиглэл Архивын ерөнхий газар-Буянт ухаа-2 хороолол-120 мянгат наадам центр-120 мянгат

Ч:10 чиглэл Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ-3 маршрутаар замын хөдөлгөөний зохицуулалтаар явж байна.

Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар, Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг өнөөдрөөс эхлэн үерийн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаагаад буй.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments