Нүүрсний хэргээр долоон улс төрчийг шалгаж байна

Нийгэмд дуулиан тарьж буй хэргүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.07.05/ Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.

Нүүрс олборлох, худалдах, худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой хэрэгт холбогдуулан, 138 хүнд таслан сэргийлэх аргаэ хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс 89 нь албан тушаалтан, долоо нь улс төрд нөлөө бүхий этгээд байна.

 Нийт 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой алба эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх, 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан байна.

 Эрх бүхий албан тушаалтнууд нь авлига авсан байж болзошгүй 13.8 тэрбум төгрөгийн авлигын асуудал тогтоогдсон тул хөрөнгө хамгаалах ажиллагаа хийж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *