ҮЙЛ ЯВДАЛ: Татварын зөвлөх үйлчилгээний хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлнэ
Долдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.00 цагт: Нээлттэй нийгэм форумд: СЕХ-ны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” клуб УИХ-ын сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулна.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00 цагт: Стандарт хэмжил зүйн газарт: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Стандарт хэмжил зүйн газар, МСНЭ-ээс хамтран зохион байгуулсан нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шагнал гардуулна. Утас: 9111-8403.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00 цагт: АН-аас тус нам дахь улс төрийн клубуудын нэгдсэн зөвлөгөөний үр дүнг танилцуулна.
11.30 цагт: Иргэний нийгмийн байгууллага ТББ-ын төлөөлөл УИХ дээр хэлэлцэж байгаа Газрын тухай хуулийг эсэргүүцэн мэдэгдэл хийнэ.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар “Татварын хөгжил дэвшил холбоо”-ноос мэдээлэл хийнэ.