Голуудын ус үерийн түвшнээс 15 см-ээр давж үерлэжээ

Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө маргаашдаа бороо үргэлжлэн орохтой холбогдуулан Сэлэнгэ мөрөн, Хүдэр, Зэлтэр голууд үерлэх хандлагатай байна.

Тус аймгийн нутгаар урсан өнгөрөх Ерөө гол нь энэ сарын 5-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Ерөө сум орчим усны түвшин 362 см өмнөх өдрөөсөө 13 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 5 см-ээр нэмэгдсэн байна.

Мөн Бугант тосгон орчим усны түвшин 365 см өмнөх өдрөөсөө 56 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 15 см-ээр тус тус  давж үерлэжээ.

Иймд эдгээр голуудын ай саваар нутаглаж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхын аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *