Сэлбэ голын үерийн даланд бэхэлгээ хийж, 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгажээ

Өнгөрсөн шөнө 02:00 цагийн байдлаар, нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.

Түүнчлэн Ус сувгийн удирдах газар Сэлбэ голын баруун талын далангийн 100 метр газарт шуудайнд шороо хийж хүчитгэжээ.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур” төвийн баруун урд далангийн хальсан усыг тогтоож, 97.3 дугаар байрны гараашийн усыг соруулж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *