ШУУРХАЙ: Хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газар ДЭМЖЛЭЭ

Сүүлийн өдрүүдэд 24 цагт шинээр бүртгэгдэж буй вирусын халдварын тоо эрс нэмэгдээд байгаатай холбогдуулан ЭМЯ Засгийн Газарт 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох санал гаргаад байсан.

Тэгвэл өнөөдрийн /2021.04.07/  Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-ын саналыг дэмжжээ. Гэхдээ Засгийн газар ЭМЯ-нд цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсронгуй болгоод, дахин шийдлээ танилцуул гэсэн чиглэлийг өгсөн байна.

ХӨСҮТ-ийн хийсэн тооцооллоор хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумихгүй бол эмнэлгүүд дүүрч, хүнд өвчтөний тоо нэмэгдэн, нас баралт огцом өснө гэдгийг анхааруулсаар байгаа. Халдварын хурдацтай тархалтыг хумихад дунджаар 28 хоног хөл хорио тогтоох  шаардлагатай гэсэн юм.

Similar Posts

One Comment

  1. Hutsaach yugaa id gj hatuu hul horio togtooh gd bgam be ard irged bid chini tsuhurch tuildaj bna horiwol 1say tugrug uguud hori za

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *