Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг таван см-ээр давжээ

Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өчигдрийн 20.00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өчигдрийн 20.00 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давжээ.

Туул голын усны түвшин өчигдрийн 20.00 цагаас хойш найман см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг таван см даван хүчтэй үерлэж байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *