Туул голын ойр орчмын айлуудын тогийг таслах эрсдэл өндөр байна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан, эрчим хүчтэй холбоотой мэдээлэл өгснийг хүргэж байна.
Шуурхай ажиллагааны хүрээнд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар хотын төвийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд 52072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байснаас 39966 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.
Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.