Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны явцтай Урлаг, соёлын салбар хорооны баг танилцлаа
“Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны явцтай Урлаг, соёлын салбар хорооны баг танилцлаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд, Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын хорооны дарга М.Батбаяр нар хүрэлцэн ирж, санал солилцлоо.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хүндрэлтэй байгаа хэдий ч одоогийн байдлаар бэлтгэл ажил 90 хувьтай явагдаж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны бүхий л шатанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллаж, гэнэтийн эрсдэлийг тооцон уран бүтээлчдийг даатгалд хамруулж ажиллаж байгаа юм байна.