Х.Ганхуяг: Бид төлдөг татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр болчихлоо
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Чоно борооноор гэгч зүйл боллоо. Өнөөдөр чуулган хаах гэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. Өмнө нь байр сууриа илэрхийлж байсан асуудал орчихлоо.
Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг өнөөдрөөс эхлэн төлөхөөр боллоо. Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө гэсэн үг” гэлээ.