Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байхыг зөвлөлөө

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа өгсөн юм.

Тэрбээр “Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэл бий болдог. Иймд ундны ус үерийн усаар бохирдох, үерийн ус туулах тохиолдолд гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл үүсдэг.Тиймээс үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байх, гар болон биеийн бусад хэсгээр үерийн усанд хүрэхгүй байх, хүүхдүүдээ үерийн усанд тоглуулахгүй байх, үерийн усны дараах лаг шаврыг хурдан цэвэрлэх, булаг шандны уснаас шууд уухгүй байх, ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөе” гэв.

Хэрэв үерийн усыг зайлшгүй туулах шаардлагатай бол хамгаалах гутал, хувцас өмсөх шаардлагатай. Ус туулсан тохиолдолд гэртээ ороод гутлаа заавал тайлах ёстой. Боломжтой бол гутлаа хлорын уусмалаар ариутгаж, наранд хатаах хэрэгтэй гэж зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *