|

Баяр наадмын өдрүүдэд музей, кинотеатрууд хэвийн ажиллана

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд соёл,  урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр урлагийн тоглолтыг танилцуулж байна. Энэ жилийн наадмаар музей болон кино театрууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Долдугаар сарын 10-нд:

  • 15:00-17:00 Үндэсний их баяр  наадмын Хүндэтгэлийн  концерт Соёлын төв өргөөнд болно.
  • 20:00 “Ардын дуу мину” тоглолт Үндэсний урлагийн их театрт болно.

Долдугаар сарын 11-нд:

  • 20:00 “Наадмын үдэш” тоглолт Улсын дуурь, бүжгийн эрдмийн теартрт болно.
  • 17:00 “Монголын сайхан орон”  ҮУИТ-ын тоглолт
  • 20:00 “Монгол бүжгийн гайхамшиг” ҮУИТ-ын тоглолт
  • 18:00 “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам” паласт.
  • 11:00, 11:40, 15:00 “Чэрү Андури” морьтон циркийн  жүжигчилсэн тоглолт “Сэртэн морьтон” цогцолборт болно.

МУЗЕЙ, ГАЛЕРЕЙН ҮЗЭСГЭЛЭН

Долдугаар сарын 10-24-нд.

  • 11:00-12:00 “Монголын сайхан орон”  уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Долдугаар сарын 9-15-нд: 

  • 09:00-18:00 “Монголын аж байдал”  үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн Хосгүй үнэт хүндэтгэлийн танхим

Долдугаар сарын 19-нд:

  • 09:00-18:00 “Модернизм Монголын дүрслэх урлагт”  үзэсгэлэн /Модерн танхим/

Наймдугаар сарын 1 хүртэл:

  • 09:00-18:00  Lee Woo Seung “Zero Equal Zero”  үзэсгэлэн

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД:

Долдугаар сарын 11-15-нд:

  • 11:40-13:00 “Монгол бахархал” гэрэл  зургийн үзэсгэлэн

Наймдугаар сарын 7 хүртэл:

  • 09:00-18:00 Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн  ойд зориулсан тусгай  үзэсгэлэн

Долдугаар сарын 9-13

  • 09:00-18:00 “Чингис хааны өв” үзэсгэлэн

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ:

Долдугаар сарын 15-нд

  • 1.07:00-21:00 ”Өглөөний музей”,  “Үдшийн музей”

Долдугаар сарын 13-н хүртэл

  • 07:00-21:00 “Монгол наадам” “Монгол бөх” тусгай үзэсгэлэн

Долдугаар сарын 17-н хүртэл

  • 10:00-17:00 “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” музейн боловсролын хөтөлбөр

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ: Долдугаар сарын 13 хүртэл

  • 09:00-18:00 “Монголын үндэстний байгалийн бахархалт өв”  түр үзэсгэлэн

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ  ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ:

  • 09:00-18:00 Б.Шарав “Үрс гарч байгаа  нь” тусгай үзэсгэлэн

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ:

  • 19:00-00:00 “Үдшийн музей-2023”
  • 09:00-18:00 “Хосгүй үнэт бүтээлүүд”  түр үзэсгэлэн

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ:

  • “Ардын хувьсгал” – үзэсгэлэн

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ:

  • 09:00-21:00 Үндэсний Их Баяр наадамд зориулсан  “Цэнгэлийн манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн

КИНОТЕАТР

Бүх кинотеатрууд баяр наадмын өдрүүдэд хэвийн цагийн хуваариар ажиллана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments