Жорлон, хөрсийг хлорын шохойгоор халдваргүйжүүлээрэй

Нийслэлд олон хоног орсон борооны улмаас Сэлбэ гол үерлэж, олон айл өрхүүд хохирол амсаад буй. Үүнээс үүдэж Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжилж, үерийн усыг соруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхлээд буй. Тэгвэл гэр хорооллын айл өрхүүд үерт өртсөн, үерийн дараа жорлон, бохир усны нүх, хөрсийг хлорын шохойгоор халдваргүйжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Үерийн дараа халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх бөгөөд иргэд хувийн болон гэр бүлийн ариун цэврээ сайтар хийхийг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *