Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 10-15 цаг хүртэл ажиллана

Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг гаргажээ. Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долдугаар сарын 8-ны өдрөөс долдугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны А/103, А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны долдугаар сарын 8-ны өдрийн 09:00 цагаас эхлэн долдугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулна.

Тухайлбал, 2023 оны долдугаар сарын 10- 17-ны өдөр хүртэл:

  • Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв /мэс засал, эмчилгээ/,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинет,
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Тус хугацаанд НЭМГ-ын 77990101-01-04 дугаарын утсаар иргэдийн санал, хүсэлт, талархал, өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хариуцлагатай жижүүрийн утас:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *