О.Мөнхтөр: Олон улсын сайн туршлагыг үндэслэж Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв байгууллаа

Хөрөнгө оруулагчдын чуулган Улаанбаатарт болж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.07.10/ хэвлэлийн хурал хийлээ. Засгийн газрын шийдвэрээр Түншлэлийн төв байгуулах, хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулагджээ.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга О.Мөнхтөр “Олон улсын сайн туршлагыг үндэслэж, Эдийн засаг хөгжлийн яамны дэргэд Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв буюу судалгааны байгууллага байгуулж буй. Энэ судалгааны төв нь төрийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашиг, цогц баримт бичгийг бүрдүүлэх боломжуудыг судалж, гаргаж өгөх зохицуулалттай. Мөн хувийн хэвшил өөрсдийн санаачлагаар төсөл хэрэгжүүлэх боломжийг нээж өгсөн. Хэрэв хувийн хэвшлийн санаачилсан төсөл нь төрийн хэрэгжүүлж буй бодлоготой уялдаж байвал түүнийг нь төр дэмжээд явах боломж бүрдэж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон түүнийг дагаж боловсруулагдаж буй журамд саналаа өгөх боломж бий болж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *