Рио Тинто-гийн удирдлагууд, дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монголд иржээ

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар дотоодын хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийж байна.

Рио Тинто компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын баг “Үндэсний Их Баяр Наадам”, “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023” арга хэмжээнд оролцохоор 7-р сарын 8-14-ний өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд зочилж байна.Энэ хүрээнд Монголд JP Morgan, Goldman Sachs, Morgan Stanley, CITI, Barclays, HSBC зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчдийг урьж авчирчээ.

Рио Тинтогийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон тэргүүтэй төлөөлөгчид “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023”-ын хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанд үг хэлж, салбар хуралдаануудад панелистаар оролцохоос гадна төр, засгийн тэргүүн, дотоодын бизнес, банк санхүүгийн салбарынхантай уулзана.

Рио Тинто нь дэлхийн 35 оронд 52 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниудын нэг юм.  Монголд “Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшиж, хөрөнгө оруулалт, менежментийг хариуцдаг.

Рио Тинто группээс Монголд албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд болох Рио Тинто Монгол ХХК-ийг 2018 онд байгуулж, нийгмийн түншлэл, Засгийн газар, оролцогч талуудын харилцааг анхаарч ажиллаж байна.

Үүнд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт, менежмент, геологи хайгуул, Монгол Улсад явуулж байгаа бизнес хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд үзүүлэх бизнесийн 17 төрлийн үйлчилгээ хамаардаг. Мөн нийгэмд хөрөнгө оруулж “Паркаа хамтдаа бүтээе” болон соёлын өв, байгаль орчин, боловсролыг дэмжсэн томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *