Mrs. World миссийн тэмцээний ялагч титмээ булаалган, гэмтэл авчээ
Жил бүр зохион байгууллагддаг “Хатагтай” дэлхийн миссийн тэмцээний 2021 оны үйл ажиллагаа өнгөрөгч даваа гарагт зохион байгуулагдлаа. Уг тэмцээн нь сүүлийн 37 жил, зохион байгуулагдсан бөгөөд зөвхөн гэрлэсэн эмэгтэйчүүд оролцдог тэмцээн билээ.
Энэ жилийн үйл ажиллагааг 2019 оны MRS. World тэмцээний ялагч Caroline Jurie хөтлөсөн бөгөөд энэ удаагийн тэмцээний ялагч De Silva буюу Шри Ланка улсын мисс титмээ гардаж авсны дараа ёс бус аашлан, титмийг нь булаан авчээ.
Тухайлбал, De Silva титмээ зүүж, туузаа гардан аваад, зураг татуулж байх хооронд хөтлөгч Caroline Jurie микрофоныг авч “Та бүхэнд хэлэх зүйл байна. Тэмцээний гол дүрэм бол оролцогч гэрлэсэн байх. Гэтэл ялагч маань гэр бүлээ цуцлуулсан эмэгтэй учраас шагналыг дараагийн хүнд өгөх нь зүйтэй” хэмээн гэж маш хурдан хэлээд, De Silva-руу алхан очиж, түүний толгойноос титмийг бүдүүлгээр булаан авч, 2 дугаар байранд ороод байсан оролцогчид гардуулан өгчээ.
Энэ зүй бус үйлдлийн дараа Шри Ланка улсын мисс хуулийн дагуу гомдол саналаа хүргүүлж, өөрийгөө гэрлэлтээ цуцласан эмэгтэй биш, гэр бүлтэй нэгэн гэдгээ өөрийн биеэр батлан мэдэгдлээ. Мөн түүнчлэн толгойноос нь титмийг маш эв хавгүй булаан авснаас болоод гавлын ясны гэмтэл авснаар зогсохгүй, эмчилгээ хийлгэхэд хүрснээ хэлээд байна.
Тэгвэл энэ тухай асуудлыг Mrs. World тэмцээний ерөнхий найруулагч, зохион байгуулагч Chandimal Jayasinghe “Болсон явдалд маш их харамсаж байна. Ийм ёс бус үйлдэл хийсэн Caroline Jurie-ын өмнөөс хүлцэл өчье. Ялагчид шагналын титэм буцаж очих бөгөөд, хариуцлагаа хүлээн, уучлалт гуйх болно” хэмээжээ.
Эх Сурвалж:www.people.com