Төв цэнгэлдэх рүү 30 автобус таван минут тутамд явна
Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон дараах гудамж замуудыг хааж зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр /2023.07.10/ Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ жил төв цэнгэлдэх рүү ирж буй иргэдийг дөрвөн байршлаас нийтийн тээврийн хэрэгсэл тээвэрлэхээр төлөвлөжээ.
Дүнжингарав худалдааны төв. Дүнжингарад худалдааны төв дээрээс найман автобусаар 5 минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд буюу Нийслэл Хүрээний гудамжийг чиглэсэн хөдөлгөөнөөр иргэдийг тээвэрлэнэ.
Нарантуул худалдааны төв. Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр ирсэн таваас долоон тээврийн хэрэгслүүдээр таван минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх рүү хүргэнэ.
Мишээл төв. Мишээл худалдааны төвийн зогсоол дээрээс наадамчдын гудамжаар дамжуулаад тэмээтэй хөшөө, сурын талбай, шагайн талбай урд талд иргэдийг байрлуулах, зөөвөрлөх маршрутаар явна.
Вокзал буюу мянган авто машины зогсоол дээрээс нарны замаар иргэдийг тээвэрлэж Энхтайваны гүүр давуулаад төрийн далбаатай тойрог дээр буулгана.
Нийтийн тээврийн газраас 30 орчим овтобусыг энэ чиглэлд 5, 5 минутын зайтаагаар тээвэрлэхийг мэдээллэлээ. Иймээс наадамлахаар ирж буй иргэд аль болох нэр заасан дөрвөн байршилд тээврийн хэрэгслэлээ байршуулж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.