Ши Жиньпин: Үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлжээ.

Ши Жиньпин мэндчилгээндээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна.Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *