ЭЕРЭГ: Д.Энэрэлт олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртжээ

Япон улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын 64 дэх олимпиадаас Монгол Улс нэг алт, дөрвөн хүрэл медаль, тусгай байрын нэг шагнал хүртжээ.

Тодруулбал, Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын долоо дахь алтан медалийн эзэн, олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч болжээ.

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртсэн бол О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртсэн байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 15:00 цагт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *