Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Гурвын давааны зүүн талын тэргүүн магнайг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр баруун талын тэргүүн магнайг Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь нар магнайлан цолоо дуудуулав.
Тус даваанд улсын аварга, арслан зургаа, гарди долоо, заан 11, харцага 14, начин цолтой 26 бөх зодоглож байна.