ТАВЫН ДАВАА: Улсын начин цолтны тоо таваар нэмэгдлээ

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начны болзол хангалаа.

Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангалаа.

Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Б.Бат-Оршихоор тав давж начин цолны болзол хангалаа.

Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анараар тав давж начин цолны болзол хангалаа.

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав даван Улсын начин цолны болзол хангалаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments