ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2023-07-14, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27
  • Аргын тооллын: 2023-07-14, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05:07-20:48
  • Үс засуулбал: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой
  • Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр
-Билгийн тооллын 27, харагчин тахиа өдөр, чөлөөт эх-3 одтой, уул суудалтай, 1 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:48.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, анд бололцох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, бэрийн үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments