Үндэсний урлагийн их театр жуулчдад зориулан “Монголын сайхан орон” тоглолтоо өдөр бүр толилуулж байна

Үндэсний урлагийн их театрын аялал жуулчлалын улиралд зориулсан үндэсний урлагийн тоглолт үргэлжилж байна.

Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон олон мянган жилийн түүхт нүүдэлчдийн ахуй соёлыг эрт үеэс өнөө цаг хүртэл өвлөн тээж  үндэстний бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншилаа дээдэлсэн үндэсний урлагийн төв болох Үндэсний урлагийн их театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” нэртэйгээр Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр үзэгч түмэндээ өргөн толилуулж байгаа юм.

Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслолхүндэтгэлтэйгээр бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр та бүхний сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж буй аж.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театртын тайзнаа 17 цагаас өдөр бүр тоглогдож байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *