Look of Today: Б.Сүхбат “Загварлаг байдал нь АЖЛЫН БҮТЭЭМЖ ихэсгэдэг”
Өдгөө тав дахь дугаараараа танд хүрч буй загварлаг хэн бүхний өдөр тутмын хувцаслалт болон тэдний онцлог, загварын талаарх үзэл бодол, имиджийг харуулахыг зорьдог “Look of Today” булан та бүхэндээ царайлаг, дэгжин залуу Б.Сүхбатыг онцолж байна.
Тэрбээр хэлэхдээ, “Тухайн өдрийн хувцаслалт буюу out-look өөртөө итгэлтэй байдалд нөлөөлдөг. Цаашлаад ажлын бүтээмж, ажил хэргийн уулзалтад ч чухал нөлөөтэй” хэмээсэн юм.
Түүний манай булангийн блиц асуултад хэрхэн хариулсан тухай сонирхуулъя:
Нэр, нас: Б.Сүхбат, 22 настай
Ажил ба мэргэжил: Маркетингийн менежер мэргэжилтэй. Кофенд их дуртай тул одоогийн байдлаар бариста хийдэг.
Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай сонирхуулаач: Хүрэмний тухайд монголчуудын япон хувцасны загвараас санаа авж урласан “Malhumurado” брэндийн хувцас байна. Өнөөдрийн look-ийг нэг үгээр илэрхийлбэл энэ цаг улиралд хамгийн тохиромжтой имидж юм.
Дуртай брэнд: Брэнд чухалчилдаггүй. Харин гуталны тухайд Aldo, Fedro, Dr.Martens зэрэг брэндүүд таалагддаг.
Дуртай акссесиор: Ээмэг
Хувцаслалт танд хэр чухал вэ: Чухал шүү. Ялангуяа өдөр тутмын хувцаслалт маш чухал. Хүн ямар хувцаслалттай байгаагаас хамааран өөртөө итгэлтэй байх байдал ихэснэ. Үүнээс хамааран ажлын бүтээмж ч өндөр байдаг.
Байнга биедээ авч явдаг зүйл: Асаагуур
Таны бодлоор шүүгээнд заавал байх ёстой хувцас юу вэ: Жийнсэн жакет болон өмд. Учир нь төрөл бүрийн хувцастай зохицдог. Пиджактай байсан ч зохицно шүү.
Өнөөдөр амжуулахаар төлөвлөсөн ажил: Эндээс гараад Монгол дахь “Adidas” брэндийн албан ёсны салбарын төлөөлөлтэй очиж уулзах ёстой. Маргааш зураг авалттай учраас хувцсаа өмсөж үзэхээр төлөвлөсөн байна.
Ирээдүйн зорилго: Сайхан амьдрах л байх даа. Их хүнд асуулт байна /инээв/
Хамгийн их цаг зарцуулдаг зүйл, хобби юу вэ: Кофе хийх, найзуудтайгаа хамт ууж суух дуртай.
Чанартай хувцас уу, загварлаг хувцас уу: Загварлаг хувцас
Инстаграм: joetribbss
Цаг заваа гарган манай буланд оролцсонд баярлалаа.