Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсож байна. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож буй юм. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцож байна.