“УБТЗ” ХНН: Галт тэрэг бүх чиглэлд саадгүй аялж байна
Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн тул Улаанбаатар- Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286, 285-р галт тэрэг 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэрэг 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу аялж эхэллээ.