Г.Гэрэлхүү: Төмөр замын асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байгаа аж.
Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү “Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын хоёр жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна” гэлээ.