Тэтгэлгээ аваагүй МСҮТ-ийн төгсөгчид энэ сарын 20-ны дотор мэдээллээ засаж илгээхийг зөвлөлөө

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг долдугаар сарын 07-ны өдөр шилжүүлжээ.

Гэвч нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн тэтгэлэг данс руу нь шилжээгүй байна.

 Тиймээс эдгээр суралцагчид долдугаар сарын 20-ны дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засаж өгөхийг  зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *