Нийслэлийн хүүхдийн анхдугаар чуулган зохион байгуулагдаж байна

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 “ Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” , 8 дугаар зүйлийн 8.1.1 “хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах” тус заалтуудыг үндэслэн нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн чуулганыг 2023 оны 07 сарын 17-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганар Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн удирдах зөвлөл болон нарийн бичиг, нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнийг сонгох юм.
Мөн өмнөх онуудад Нийслэлийн хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулагдсан үйл ажиллагааны тайланг танилцуулж цаашдын үйл ажиллагааг төлөвлөх юм.
Хүүхдүүдийн тэгш оролцоог хангаж, эрх ашиг сонирхлыг дэмжих, хүүхдүүдийн эвлэлдэн нэгдэх боломжийг бүрдүүлэх, Монголын Хүүхдийн Зөвлөлийн дүрмийн дагуу тэргүүн, дэд тэргүүнийг сонгоход чуулганы зорилго оршино.

Similar Posts

One Comment

  1. Mount Hood Modeling Group priligy canada This suggests that the clinical pregnancy rate in the eight trials that reported live birth may have been an overestimation of the effect of the antioxidants, and hence that the live birth rate in these trials is may also be an overestimate Table 1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *