Наадмын өдрүүдэд 38722 зорчигч галт тэргээр аялжээ
Баяр наадмын өдрүүдэд буюу 7-р сарын 10-аас 7-р сарын 15-ны өдрүүдэд УБТЗ-ын орон нутгийн болон олон улсын /Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн/ нийт 70 хос галт тэргээр өдөрт дунджаар 6453 зорчигч, нийт 38722 зорчигч тээвэрлэжээ.
Мөн 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Хүй долоон худаг руу аялах Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг өдөрт 3 удаа өглөөний 09.00 цагаас оройны 22.15 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу 2 өдөр аялж, нийт 1469 зорчигч тээвэрлэжээ. Ингэхдээ бүх зорчигч нарт үнэ төлбөргүй цэвэр усаар үйлчилжээ. Баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үер бууж Хараа голын автозамын гүүр хаагдсаны улмаас Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг 7 дугаар сарын 10-аас аялуулж байна. Тус галт тэрэг нь өдөр бүр Улаанбаатараас 17.35 цагаас хөдлөөд Зүүнхараад 21.46 минутад очиж, Зүүнхараагаас 07.38 минутад хөдлөөд Улаанбаатарт 12.03 цагт ирж байна. 7-р сарын 15-ны байдлаар нийт 2830 зорчигч тээвэрлэсэн байна.
Замын урд хэсэгт төмөр зам үерийн усанд угаагдсантай холбогдуулан 7 дугаар сарын 13-15-нд урд чиглэлийн зарим галт тэрэгний аялал цуцлагдсан. Үүнтэй холбогдуулан нийт 368 зорчигчид билет буцаалт, сунгалтын ажлыг зохион байгуулж, төлбөрийг 100 хувь буцаан олгосон байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН