Наадмын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 530 хүн гэмтжээ

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.

Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Лхагва-Очир “Долдугаар сарын 8-16-нд баяр наадмын амралт үргэлжилсэн. Энэ хугацаанд авто ослоос үүдэн бэртэж гэмтсэн иргэд их ирсэн. Иймд айраг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны цаана суухгүй байх, хурдаа зөв тохируулах нь чухал байна. “Нэг зам нэг соёл” аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж, аажуу тайван явахыг жолоочдод зөвлөе” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *