Тэрэлж орчмын 17.5 тонн хогийг цэвэрлэжээ

Баяр наадмын дараа үүссэн хогийг түүж, цэвэрлэх ажлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт энэ сарын 15-наас эхлүүлжээ.

Ингэхдээ Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа хүртэл, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэсэн байна.Тухайн газруудаас одоогийн байдлаар 17.5 тонн хогийг цэвэрлэж, Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаясан талаар Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газраас мэдээлэв.

Тэгвэл баяр наадмын амралтын долоо хоногийн хугацаанд Хяргас нуурын эрэг орчмоос 28 тонн хог цэвэрлэж, хогийн цэгт хүргэсэн байна.

Иймд аялал зугаалгаар явж байгаа иргэдийг байгальд хог хаяхгүй байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриаллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *