СХД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр: Алдагдсан процессороо бүрэн бүтэн олж авлаа
Баяр наадмын амралтын үеэр буюу ням гарагт СХД-ийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дүрс оношилгооны компьютерийн процессорыг өрөөнөөс нь орж хулгайлсан.
Уг хэргийг дүүргийн цагдаагийн I хэсэг хариуцан ажиллаж, улмаар эзэн холбогдогчийг олжээ. Энэ талаар тус эмнэлгийн захирал Ц.Олонбаяр “Алдагдсан процессороо бүрэн бүтэн олж авлаа.
Түргэн шуурхай ажилласан СХД цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонд баярлалаа.Залуус иргэд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгийн хамт олон та бүхний хүчээр та нар минь идэвхитэй шэйр хийсний хүчээр хулгайчийн талаар цагдаад болон миний хувь чатаар өчигдрөөс эхэлж үнэн бодит мэдээлэл ирж хулгайчийг цаг алдалгүй баривчиллаа.
Олны хүч оломгүй далай гэж Осоржамаа хүү хүртэл шэйр хийж хулгайчийг жигшлээ. Одоо процессор маань эзэндээ ирж эмнэлэгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдсаар байна. Монголын иргэн бүр эрүүл саруул байж бие биенээ хайрлаж дэмжиж сайхан ирээдүйг бүтээж сайхан амьдрахын төлөө хамтдаа хичээе. Сайн үйлс бүхэн арвижих болтугай” гэжээ.