Солонгос: Үерийн улмаас нас барсан хүний тоо 50 болж нэмэгджээ

БНСУ-д өнгөрөгч пүрэв гарагаас хойш ихээхэн хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж мягмар гарагийн байдлаар амиа алдсан, сураггүй алга болсон хүний тоо 50  болж нэмэгдсэн гэж “Yonhap” агентлаг мэдээллээ. Тодруулбал, Сөүлийн төв хэсэгт байрлах нүхэн гарцнаас өчигдөр орой таван хүний цогцсыг гарган авчээ.

Мөн Сөүлээс урд зүгт 112 км-ийн зайд байрлах Чонжү хотын нүхэн гарц бямба гарагийн өглөө үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас усанд автсан.  Энэ нүхэн гарцнаас өчигдөр орой дөрвөн хүний цогцсыг гарган авснаар Чонжү хотод үерийн улмаас нас барсан хүн 14 болж нэмэгдсэн байна. Ингэснээр БНСУ-ын хэмжээнд үерийн улмаас сураггүй алга болсон,  нас барсан хүн 50 болж нэмэгджээ.

 Хүчтэй үерийн улмаас 628 төрийн өмчит байр, 317 хувийн орон сууц, байшин усанд автаж, 150 орчим зам, гүүр эвдэрчээ. Үүнтэй холбоотойгоор 10 мянга гаруй айлыг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор Солонгосын 2400 гаруй өрхийн 4400 орчим иргэн түр хамгаалах байранд амьдарч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 30 мянга орчим айл цахилгаангүй болоод байгаа аж. Бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа учир сонор сэрэмжтэй байхыг БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын төвөөс анхаарууллаа.

 Эх сурвалж:Yonhap

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *