СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хоёр хүүхэд тогтоол усанд живж амиа алджээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ тогтоол усанд өсвөр насны хоёр хүүхэд живж нас баржээ.
Тодруулбал, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, таван метр өргөн, хоёр метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.