’Приус-30’’ замын хажуугийн хашлага мөргөж, хоёр зорчигч автомашины эд ангид хавчуулагдан гэмтжээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн ‘’Зүлэгт’’ гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн тухай дуудлагыг долдугаар сарын 17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын ‘’Приус-30’’ загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөж тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.