Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын начин Э.Ванданцэрэн түрүүлж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэжээ

Архангай аймгийн Цэнхэр сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ сарын 16,17-нд болсон.

 Цэнхэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон юм. Тэгвэл Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх Монгол Улсын начин Э.Ванданцэрэн түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Бөх билэгт бөхийн дэвжээ, Алдар спорт хорооны бөх Монгол Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тус ойн барилдаанд үзүүрлэлээ.

Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө тохиосон Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож, есийн даваанд  Архангай аймгийн Цэнхэр сумын  харьяат  Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч ес даван түрүүлж  Монгол Улсын Арслан цол хүртсэн юм.

 

Similar Posts

4 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *