МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКАНД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

            Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн газрын дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН:

Ерөнхий чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн тэргүүлэх чиглэл, Монгол Улсын урт хугацааны үндэсний хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд төслийн санхүүжилт хийх эдийн засгийн чиглэл, салбар, төсөл хөтөлбөр тодорхойлох, тодорхойлсны үндсэн дээр төслийн санхүүжилтийг хөгжүүлэх, төслийн санхүүжилтийн талаарх олон улсад бий болж буй шинэ ойлголт, стандарт, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Төслийн санхүүжилт, зээл, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн;
  • Банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Төслийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байсан, санхүүгийн чиглэлээр мэргэшлийн зэрэгтэй эсхүл холбогдох сургалтад хамрагдсан бол давуу тал болно;
  • Зээлийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Англи хэлний мэдлэгтэй, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Төрөл: Бүтэн цагийн

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/ 
Факс: (976)-11-7013-0602

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *