“Монголын төмөр зам” ТӨХК-ийн шинэ захирал Б.Отгонсүх гэж хэн бэ?
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга асан Батсуурийн Отгонсүхийг томилжээ.
Б.Отгонсүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга, 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн төслүүдийн удирдагч, 2021-2022 он хүртэл Замын Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
Боловсрол:
- 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль
- 2001-2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Философи, нийгэм, улс төр судлал бакалавр
- 2011-2013 онд Удирдлагын академийн Нийгмийн ухааны магистр
- 2014-2015 онд АНУ-ын Saint Thomas University Олон улсын хуульч
- 2018-2020 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Механик инженерийн магистр мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга
- 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайдын зөвлөх
- 2017 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал
- 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ний захирал
- 2019-2020 Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч
- 2020-2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга
- 2021-2022 Замын-Үүд дэх гаалийн газрын дарга
- 2022-2023 Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар
- 2023 оны долдугаар сараас эхлэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Ганцхан жил улс төрийн томилгоогоор тэгээд бүр Замын үүдийн гаальд ажиллачихаад ТЗ д дарга болчихдог. Хэний хүн юм бол доо. Хөөрхий 20 гаруй жил хөдөө гадаа хөөгдсөн гаальчдаас Замын Үүдэд очиж ажилласан хүн байдаггүй л юм даа
Piece of writing writing is also a fun, if you bee familiar with
after tha you can wrie or else it is complicated
to write. https://Lvivforum.Pp.ua