Үерт автсан гүүр, далангаар зорчихгүй байх хугацааг сунгажээ

Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аймгийн зам, талбай усанд автаж зорчих бүсийг хязгаарлаад байгаа. Мөн үерт өртсөн айлуудад ариутгал халдваргүйтгэл хийх учир баяр наадмыг зорихдоо зөвшөөрсөн зам талбайгаар зорчихыг анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор аймгуудын онцгой комисс өчигдрөөс хуралдаж эхэлжээ.

Тодруулбал, Дархан, Өвөрхангай аймгуудын онцгой комиссоос хязгаарлалт тогтоосон зам талбайг засах хүртэл хаах бөгөөд үерт автсан гүүр, далангаар зорчихгүй байх шийдвэрийн хугацааг сунгажээ.

Дархан-Уул аймгаас сумдын үерийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл, аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас нийт голуудын усны түвшинтэй холбоотой мэдээллийг танилцуулж дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

Үерт автаж эвдэрсэн зам гүүр, даланг засварлах ажлын төсөв батлах,

Үерт автсан газруудад цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхлүүлэх,

Орхон сумын үерийн нөхцөл байдалтай газар дээр нь ажиллах зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Дархан-Уул аймгийн ажиглалт судалгаатай голуудын усны түвшин үерийн аюултай түвшинд хэвээр байгаа гэж аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох учраас иргэд, олон нийтэд үер уснаас болгоомжлох, аялал зугаалгаар хол газар явахгүй байх, баталгаат зам, гүүрээр гарах, бага насны хүүхдийг гол, нуурын орчмоос хол байлгах сэрэмжлүүлгийг аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.

Үүнээс гадна Өвөрхангай болон Сэлэнгэ зэрэг аймгуудад үерийн эрсдэл их байгаа учир тус аймгууд руу зорчихдоо хязгаарлалтыг харгалзахыг зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *