“Флоренс Найтингейл”-ийн нэрэмжит инфографикийн уралдааны хугацааг есдүгээр сарын 15 хүртэл сунгажээ

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Нэгэн жарны түншлэл” уриан дор “Флоренс Найтингейл”-ийн нэрэмжит инфографикийн уралдааныг зарлажээ.

Үндэсний Статистикийн Хороо, Британийн Элчин Сайдын Яамтай хамтран хоёр дахь жилдээ энэхүү инфографикийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго: Статистикийн тоон мэдээлэл болон өгөгдлийн дүрслэлийг хөгжүүлэх замаар статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх

Оролцогч: Хүн бүрд нээлттэй. Оролцогчид нь Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Үндэсний Статистикийн Газрын цахим хуудсыг ашиглан ач холбогдол бүхий инфографик бэлтгэх

Сэдэв, агуулга: Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагаатай холбоотой инфографик болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, ач холбогдол бүхий инфографикийг дараах агуулгын хүрээнд бэлтгэнэ. Үүнд:

  1. Монгол, Их Британийн хамтын ажиллагаа, олон улсын түвшний харьцуулалт бүхий мэдээлэл
  2. Хөдөлмөрийн статистикийн мэдээлэл
  3. Байгаль орчин, эдийн засгийн тоон мэдээлэл
  4. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тоон мэдээлэл
  5. Аялал жуулчлалын статистик мэдээлэл
  6. Эрүүл мэнд, өвчлөлийн статистик мэдээлэл

Мэдээллийн эх үүсвэр:

Үндэсний Статистикийн Хорооны Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Үндэсний Статистикийн Газрын цахим хуудас (www.ons.gov.uk/)

Уралдаан зарлах хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 14

Материал ирүүлэх хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл

Инфографик бүхий постерыг хэрхэн илгээх вэ? Оролцогч нь бэлтгэсэн инфографик болон ажлын файлаа information@nso.mn цахим шуудан руу заасан хугацаанд ирүүлнэ.

Шалгаруулалтын журам:

I шат: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг эхний байдлаар Үндэсний Статистикийн Хороо болон Британийн Элчин Сайдын Яамтай хамтарсан баг шүүж, шилдэг бүтээлүүдийг сонгоно.

II шат: Шалгарсан бүтээлийг 2023 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд “Үндэсний Статистикийн Хороо” фэйсбүүк хуудаст байршуулна.

Дүгнэх: Мэргэжлийн шүүгчид – 70 хувь, олон нийтийн сүлжээний оноо (лайк – 1 оноо, шэйр) – 30 хувь

Шагнал гардуулах өдөр: 2023 оны 09 дүгээр сарын 22

Уралдааны 2 дахь шатанд шалгарсан оролцогчдын бүтээлээр 2023 оны 9 дүгээр сард зохион байгуулах “Үндэсний дата” чуулганд үзэсгэлэн гаргаж, нийтэд сурталчилна.

Эхний 3 байранд шалгарсан оролцогчдыг “Үндэсний дата” чуулганы арга хэмжээнд оролцох урилга олгоно.

Уралдааны шагнал:

I байр (1 хүн) Өргөмжлөл, 800 000 төгрөг

II байр (1 хүн) Өргөмжлөл, 500 000 төгрөг

III байр (2 хүн) Өргөмжлөл, 300 000 төгрөг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *